Showing posts with label Эдийн засаг. Show all posts
Showing posts with label Эдийн засаг. Show all posts

12/06/2008

Долларын ханш чангарч буй талаар хэлэлцэх үү

За даа дэлхийн зах зээл дээр металын үнэ нэлээдгүй буусан бас Монголд $ оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдийн ханш сүүлчийн хэдэн сард тогтмол бага үнэтэй байсан нь иргэдийн гар дээрх бэлэн долларын хэмжээ багасч эрэлтийг үүсгэсэн байхаа гэж би бодож байна. Худлаа ч бодож байж болох талтай юмаа. Би блогоороо хүмүүст эрдэм мэдлэгийн тараах бус харин дутуу дулимаг мэдлэгээ хүмүүстэй хуваалцан чадварлаг хүмүүсээс алдаа оноогоо засуулахын тулд бөлгөө. Тэгээд л зоригтой л буржбайна л даа. Инфляц, дефляцийн талаар бичсэн зүйл маань хэсэг хүмүүст хүрч нийлээдгүй хурц хурц шүүмжлэлийг надад авчирч урам зориг өгсөн билээ.
Иргэд нь жижиг дунд үйлдвэрлэх сонирхол нэмэгдсэн нь урт хугацааны зээллэгүүдийг авах шаардлагыг бий болгож тэр ч хирээрээ банкуудаас боломжийн хирээр зээллэгүүд авч байгаан нь илүүдэл мөнгөтэй байнга л байдаг банкнуудыг харин ч бүр бэлэн мөнгөний гачаалалд оруулаад байна гэж төсөөлөгдөж байна. Энэ шалтгаанаар ч тэрүү хүмүүсийн эдийн засгийн мэдлэг сайжирсанаас болсон уу иргэд банкинд хадгаламж нээлгэхгүй харин өөрийн болон бусдын бизнест хөрөнгө оруулалтыг хийж байна. Ингэснээр иргэд болон банкны байгууллагууд бэлэн мөнгөний байнгын хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Тэгээд ч банкууд зээлээ зогсоосон нь бизнес эрхлэгчид хүнд цохилт болсон саяхан бензиний үнэ нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар буурсан нь үйлдвэрлэгч нарын орлого буурсан ингэснээр хувьдаа ямарваа нэгэн зүйлийг худалдан авахаар төлөвлөж хадгалаж цуглуулаж байсан мөнгөө бизнестээ оруулаж байна. Гар дээрхи бэлэн болон банкны салбар дахь мөнгөний хэмжээ хэмжээ багассан бас зэс, алт гээд л монголд доллар оруулаж ирдэг бүтээгдэхүүний ханш тогтмол бага байгаа явдал нь эрэлтийг нэмэгдүүлж үнийг хөөрөгдөж байна. Өнөөдөр өглөөний байдлаар зэс 3155$, алт 761$-тойгоор байсан ойрын хугацаанд энэ бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал багатай байгаа нь долларын ханш урт хугацаанд 1200 дээш 1300 дотогш байх хандлагатай гэж бодож байна. Заза үргэжиллэл бий.

11/28/2008

Бидэнд инфляф аюултай юу, дефляц аюултай юу?

Дефляц vvсвэл инфляц багасч хасахруу чиглэж, эрэлт хэмжээ багасч бараа материалын үнэ буурч, нийлүүлэгчдийн ашиг багассанаар эдийн засгийн єсєлт саарч ажилгүйдэлийн төвшин нэмэгддэг байхаа гэж би биеэр төсөөлөж байна. Сүүлийн үед төв банкнаас барьсан бодлого маань инфляцийг бууруулахын тулд эдийн засгийг хазаарлаж хөрөнгө оруулалтыг багасгаж эхлэсэн дөнгөж хөлөө олж дэнжигнэж байсан хуулийн этгээд компаниуд, нийлүүлэлчидийн мөнгөн эргэлтийг дутагдуулах хандлага гарч байна гэж миний бие үзэж байна. Энэ хавар гэхэд ажилд авна гэсэн зар үнэхээр хангалттай байсан өнгөрсөн 7 хоногт үнэхээр ажилд авна гэсэн зар багассан байгаа нь өдөр тутмын сонинг харахад л аяндаа мэдэгдэнэ. Ард иргэд нь ажилгүй орлогогүй болоод ирвэл худалдан авалт бүр үгүй болох тийшээ хандаж эрэлт багассанаар компаниуд зах зээлийн нийгэмд сөхрөх аюулд тулгарна ш дээ. Компаниуд уналтанд ороод улсад татвар төлөх хэмжээ багаснаас төр хөрөнгүйдэж улс дампуурах болзошгүй аюул ч байхыг одоогийн байдал харуулаж байна. Эртээд Оросын ерөнхий сайд асан Игорь Гайдер (нэрийг нь буруу бичихсэн байж магадгүй шүү хэхэ) засгийн газрын ордонд болсон эдийн засгийн чуулга уулзалтанд хэлэхдээ монголчууд шинэчлэлийг явцыг шууд шуурхай эхлүүлчихээд замын голоос буцсан нь эдийн засгийг удаашруулах нэг нөхцөл болсон гэж дүгнэж хэлж байсныг санаж байна. Би бодохдоо үйлдвэрлэгчдийг дэмжээд тулгарсан саадыг сөрөн гарч чадвал үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж иргэдийн орлого өсч гадаад худалдаа нэмэгдсэнээр валюттай харьцах төгрөгийн ханш чангарч инфляц буурах гэсэн онолтойгоор би одоо явахыг хүсч байна. Тансаг хэрэглээг бууруулна гэж юу яриад байгааг ойлгохгүй байгаан монголд тансаг хэрэглэээтэй хүн байхгүй гэж дүгнэхээр байна мэдээж эдийн засгийн хувьд бүрэн хангалуун болчихсон хүнийг хасаад ш дээ. Бид бүгд өөртөө нэн шаардлагатай зүйлсийг худалдан авахаас биш зүгээр хямдарсан гээд худалдан авдаггүй ирээдүйд шаардлагатай бүтээгдэхүүн байлаа ч яг одоо хэрэг болоогүй юм чинь гээд түрүүвчнийхээ зузаанд баригдаад л больдог ард иргэд нь мөнгөн хөрөнгө дутагдалтай байхад тэрний орох урсгалыг хаагаад байвал яагаад байж болохгүй л асуудал. За би яараад нэг ч уншилгүй шууд нийтэд хүртээл болгоно зав гарангуут засаад хэлэх гээд амжаагүй санаагаа бичих болно.




11/19/2008

Байрны үнэ буурах уу, өсөх үү ? ? ?

Гарчигийн дагуу сэдвээр би бусад өөрийн үзэл бодлыг илэрхийлэе гэж гэнэт шийдээд л суужийна. Хүмүүс байрны үнэ уначихлаа, дахиад ч унана гээд л яриад байдаг. Харин миний бодлоор байрны үнэ өсөх байх гэсэн таамаглалтай байна. Учрыг доор сийрүүлбэл:
Монголын арилжааны банкнуудын нөөц багатай хэдий ч урт хугацааны зээл чадах чинээгээрээ гаргачихаад гарсан зээллэгүүд нь барилгын материал болоод л сайтай муутай барилгууд л босоод борлуулалт нь хангалттай сайнгүй л байна. Энэ нь банкнуудын мөнгөн хөрөнгийг бууруулаж зээллэг зогсоох нэг үндэслэл болсон. Дараагаар инфляци өсөөд хадгаламжийн хүүнээс давчихсан болохоор эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс (ер нь мөнгөтэй хүмүүс л мэдлэгтэй байдаг) банкинд мөнгө хадгалах нь ашиггүйг мэдээд өөр зүйлд хөрөнгө оруулаж байгаа болов уу. Тэгээд банкнууд зээллэг гаргах нөөц нь буурсан. Одоо зээл гаргаж буй банк байхгүй л байна. Бас байрны үнэ унагаад байгаа гол хүчин зүйлс нь миний бодлоор банкнууд зээллэг гаргахгүй болохоор өмнө нь хүмүүс өөрийн бизнессээ санхүүжүүлэхэд банкнаас зээллэг авдаг байсан одоо тийм боломж хомсдсон. Тиймд бизнесээ унагаахгүйн тулд одоо аргагүй эрхэнд байр болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалахын оронд зарж нийлүүлэлтийн хэмжээг улам өсгөж эрэлт нийлүүлэлтийг хэмжээг алдагдуулаж байна. Эрэлт нийлүүлэлт алдагдсанаар л үнэ унаад байна Харин урьд нь бол байраа барьцаалаад ч юмуу банкнаас зээллэг аваад л шаардагдах мөнгөний асуудлаа шийддэг байсан нь бизнест нь болон санхүүгийн амьдралд нь хүндрэл учирдагггүй байсан.Одоо бол байрны эрэлт хэдийн их байгаа ч гэсэн харин худалдан авах боломжууд хомсдож хэрэгчлэгчид их хэмжээний мөнгийг үл хөдлөх хөрөнгө болгох нь эрсдэлтэй алхам хэмээн үзэж худалдан авах хүсэлгүй байна. Гэвч байр бол амьдралын мөнхийн хэрэглээ мөн тул банк санхүүгийн системийг өөдрөгөөр харвал зээллэг, эргэн төлөлт сайжирбал байрны эрэлт бодиттой болж худалдан авалт нэмэгдэнэ. Тэр үед дахиад байрны үнэ өснө. Хэзээ харин байрны үнэ өсөх болоо гэж асууж болохын эрхэм уншигч та би өөрийн бодлоо хэлэхэд монголын арилжааны банкнууд гаднаас тодорхой хэмжээний санхүүжилт оруулаж ирж байна тэгэхээр зээлийн бүтээгдэхүүнүүд нь тогтвортой нийгэмд ашиглагдаад ирвэл байрны үнэ дахиад л өснө үгүй ядаж л хувийнхаа байрыг борлуулах иргэд багасч нийлүүлэлтийг бууруулахаар байрны үнэ өснө хэмээн таамаглаж байна. Гэхдээ хятадын барилгын материалын үнэ огцом өсөхгүй бүр үнэ буурах байх магадлал бас буй ч харин хөдөлмөрийн хөлс гээд л бас бус зардал тогтмол өсөх таамаглалтай байна.
Иймээс миний таамаглал байрны үнэ ойрын хугацаанд өснө гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Харин би хэтэрхий сайн мэргэжилтэн биш болохоор худал ярьж байж болох талтайг дашрамд дурдая.

Эцэст нь хэлэхэд хүмүүс хувьдаа зарцуулах байсан мөнгө харин бизнессээ унагахгүйн тулд түүндээ хөрөнгө оруулалт хийж байна.
Миний таамаглал бодолд хариу өгөх байхаа гэдэгт би бээр гүнээ найдаж байна.


11/18/2008

Монголын хувьцааны зах зээлийн талаархи миний бодол

Сургалтанд сууж байгаа миний бие өдөржингөө харин нэт ухах ажилд орчихвуу л гэж бодогдоход хүрлээ. Сая news.mn -ээр айлчилахад "Монголын хөрөнгийн бирж /МХБ/ нь өчигдрийн үнэт цаасны арилжаагаараа 15 ХК-ийн 22.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 130.8 мянган ширхэг хувьцаа арилжсан байна" гэсэн мэдээлллийг уншиад бас л гайхлаа. Яагаад гайхаад байна гэхээр монголд хөрөнгийн зах зээл хангалттай сайн хөгжөөгүй тэгсэн хирнээ гадны улсад бага сонсогдох ч гэлээ өөрийн орны хувьд их хэмжээний л мөнгөөр дэнчин тавиад хувьцааны зах зээл
дээр тоглоод байна гэдэг чинь монголчууд тэнэг гэсэн үг юм уу хэтэрхий баян ард түмэн байх гэж л бодогдож байна.
Хадгаламж зээлийг хоршоог би сайн санадаг юм.
Хуурамч сурталчилгаанд итгээд шуналдаа хөтлөгдөөд баахан мөнгөө хадгалуулчихаад дараа нь төр буруутай гээд мөнгө нэхээд гэртээ хэвтэж байгаа юм шиг олон нийтийн талбай дээр хөлөө жийж хэвтсэн авгайчуудыг одоо бодоход хүртэл миний уур хүрдэг.
Монголд бол хувьцаа гэдэг яг л хадгаламж зээлийн хоршооны замаар л яваад байна. Баахан мөнгөөр хөрөнгө оруулчихаад үр ашгийг үзэж чадахгүй л байхдаа гэсэн бодол миний толгойд байна. Улаан ягаан тасалбар гээд л баахан хувьцаатай баян ардууд бид нэг удаа хувьцааныхаа ногдол ашгийг авсан билүү сайн л санадаа та бүхэн. Миний санахад л лав үгүй. Тэгээд ч татвараас нууж 2 бүр 3 тайлантай байгаа компаниудын хувьцааг бид аваад яахын энэ жил ашиггүй байлаа гээд л хувьцаа эзэмшигч нартаа 10₮ хялаалгахгүй байж чадна. Мэргэжлийн татаварын албаныхан харин татвараа нуусаныг мэдээд байгаа хирнээ авчихдаггүй л биздээ. Тэгэж ашиггүй гэж явж явж байснаа арай гайгүй нэг нь мөнгөний инфиляц өсөөд таны оруулсан мөнгө 50% үнэгүйдсэн дараагаар буцаан олговол харин магадгүй.
Хууль эрхзүйн орчин хангалттай бүрдээгүй манай улсад хувьцаанаас ашиг олно гэж битгий эрт яарч бай л гэж зөвлөмөөр байна л даа. Надад бол хамаагүй л дээ иргэн та луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэхдээ сүүлд нь алдсан хүн арван тамтай гээд л улсаас мөнгө нэхэж өөрийн таваар төв талбай дээр хөлөө жийж хэвтэж байгаад татвар төлөгч миний мөнгөнөөс та хагас дутуу авдаг. Харин миний хүсэл бол татварт өгсөн мөнгөөрөө Улаанбаатар хотын замыг өргөн болгуулчихмаар байна. Би машингүй л дээ гэхдээ ядаж л явган хүний замтай болмоор байна. Явган хүний зам дээр байгаад л машинд дайруулчихбал хүмүүс нэг их гайхааргүй болсон ш дээ.
Тэгээд нуршаад байлгүй эцэст хэлэхэд та: хэнд, ямар бизнест хөрөнгө оруулах гэж байгааг сайн бодоод ирээдүйн ашигийг нэмэгдүүлнэ та тэрнээс хувь хүртэнэ гэж л хөрөнгө оруулалтаа хийнэ үү. Гэхдээ дан ганц компанийг нь биш юмаа гэхэд улс төрийн
таагүй байдлыг анзаарах шаардлагатай шүү. Миний бодлоор монголын улс төр таагүй л дээ. Жишээ: Дорж сайд болвол доржийн найзын компани ашиг болно гэдэг дүрэмтэй тиймд хөрөнгө оруулалтаа хийх гэж байгаа удирдлага хэн хэнтэй найз, хэнтэй хамаатан гээд олон талаас нь бодож үзээрэй.

За ингээд өнөөдөртөө үүгээр өндөрлөе.