Showing posts with label Бодрол. Show all posts
Showing posts with label Бодрол. Show all posts

1/20/2009

Ард иргэд бидний эрх зөрчигдөж байгааг харж суусаар л

Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх гээд л байдагдаа. Тэнд миний санаж байгаагаар лав эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Одоо бид эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу? Хотын энэ их утаан дунд амьдарч байгаа бидний эрхийг нэг хэсэг хүмүүс зөрчөөд байна гэж ойлгож байна. Үгүй ядаж л хот хөдөөгийн ялгаатай татварын бодлого байхгүйгээс л хотруу чиглэсэн их нүүдэл гарч байна. Улаанбаатарт бизнес хийхэд бол мэдээж арай л бага зардал гарна ш дээ. Холын аймаг Увс, Завхан гээд л аймгуудад компани хуулийн этгээд байдаг болов уу тэрийг нэг судлаж үзэх юмсан. Холын аймагт Улаанбаатар хотод байдагаас илүү татварын хэт хөнгөлөлтийг үүсгэчихбэл томоохон компаниуд орон нутагруу шилжиж татвараас зугтаах бодлого баримтлаж шилжиж эхлэх нь тодорхой. Мэдээж тэнд тодорхой шалгуурыг тавиад л жишээ нь 50 хүн тэнд ажиллаж байх ёстой гэсэн шалгуур тавиад л өгөх юм бол орон нутагт ажлын байр бий болно, тэнд ажил хөдөлмөр эрхлэгч хуулийн этгээд бий болоод ирэхээр дагаад дэд бүтэц хөгжинө (шилэн кабль, интернэт), тэрийгээ дагаад л өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний нийлүүлэлт ихэсч үнэ буурах хандлага гарна. Ингээд л хотруу чиглэсэн их нүүдэлийн эсрэг мөнгө зарцуулахгүйгээр л их утааны аюулыг бууруулах тал дээр ингэж жижиг сажиг ажил хиймээр байна.