Showing posts with label Манан дундах үзэл минь. Show all posts
Showing posts with label Манан дундах үзэл минь. Show all posts

1/07/2009

Завсардсан үеийнхэн бид

Бидний үеийн 23-26 насныхан гэж завсардаж дуусдаггүй үеийнхэн байна. 2 нийгмийн зааг дээр шилжилтийн нас минь өнгөрч нэг системээс нөгөө системрүү шилжүүлэх боловсролын бодлогын туршилтын туулайнууд болсоор байгаад л амьдарсаар ирсэн одоо туршилтын туулай болоод л байна. Хэдхэн жилийн хойно төрсөн бол ядаж л хүүхдийн мөнгө энэ тэрээ аваад л арай гайгүй тогтсон сургалтын системээр сураад л төгсөөд л ядаж гадаад дотоодын их дээд сургуульд /одоогийх шиг/ шалгалт өгөөд л ирээдүйн үүд хаалгаа олигтойхон нээчих байсан. Биднийг сургуульд анх ороход яалаа даа уйгаржин бичиг заагаад л арай гэж сурч ядаж байтал ерөөсөө болъё криллээ үзье гээд л 4-р ангиас дахиад л бичиг үсэг сурч байгаан юм чинь. Ямар гадаад хэл үзэж байгаа биш дээ. Би ч бас ч гайгүй 1-р ангиасаа крилл үзсэн намайг лав 4-р ангид орж байхад хамт нийлж байсан хүүхдүүдээс маань крилл мэдэхгүй гудамжны зар бол бараг л уншиж бол чадахгүй шдээ би тэгээд л тэдэн дундаа боловсролтой л гар байлаа. Ингэж нэг завсардаж байгаан хөө бидний үе. Дараагаар нь сонгууль болноо мань мэтэд юу ч байхгүй хүүхэд, хөгшидөд бол юм өгнө. Бидний үе сайн сайхан явбал настан бууралаа асраад л хүүхэд нялхасаа дэмжиэд л явчихна гэдгийг тунгааж бодохгүй. Хүүхэд хөгшидөд бол баахан тэтгэмж, хөнгөлөлтийг амлаад л өөрсдөө албан тушаалын сайхан сэнтийд хүрнэ. Тэгтэл бидэнд бол юу ч байхгүй шүү бизнес эрхлэвэл харин татвараар дарамтлахаас өөр зүйлгүй хүнд суртлын багийнхан л дарамтлана. Ингээд л бас 2 дахь удаагаа завсардаж эхлэж байгаан. Залуу гэр бүлийн 500,000₮ өөр юм байхгүй байхаа. Арай гэж амьдрах гэж зовж зүдэрч байхад чинь 3 дахиа завсардуулаад хаячихна. Гурил будаа энэ тэрээр тусламж өгөхийн тэгээд л амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр байна гээд л мань хэдийгээ түлхэж орхино доо. Ингээд бодоод байхын бол хэний мөнгөөр хэн нь хэндээ тусламж үзүүлээд байна гэж бодогдоход хүрэх юм даа.

http://biznetwork.mn/share?u={мэдээний эсвэл блог бичлэгийн URL}

12/24/2008

Голланд өвчинд нэрвэгдсэн улс орон мину

Голланд өвчинд нэрвэгдсэн ард түмэндээ гэж урьд нь бодож явсанаа нуух юун. Өчигдөр орой мэдээ үзсэн чинь Голланд өвчин чинь цаг хугацааны явцад дасан цохицох чадвар нь улам сайжирч энэ маягаараа удахгүй дэлхий нийтэд Монгол өвчин гэж гарч ирэхээр шинжтэй боллоо. Хэсэг эдийн засгийн эрдэмтэд ганц нэг хурал дээр ярьчихбал Монгол өвчин гэсэн нэр томъёо гараад л ирнэ л дээ юу амархан тэр амархан л байна. Голланд өвчин бол ангаахайнуудаа өгөх хоолтой тохиолдолд илэрдэг харин Монгол өвчин чинь өөрсдөө хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө байршуулчихаад дампуурахаар нь хоосон төрөөсөө мөнгө нэхдэг ангаахайнуудыг хэлдэг юм. Анод банкны хадгаламжийг төр дааж болоод байхад 29 хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын мөнгийг 50% бус 100% даа гэсэн хэдэн хүндэрсэн голланд өвчтэй ангаахайнууд хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Инээдтэй шүү ашиг олох гэж хадгаламж зээлийн хоршоонд мөнгө байрлуулсан байлтай. Ашиг олохын тулд тодорхой эрсдэлийг тооцон үзээд мөнгөөрөө хөрөнгө оруулдаг нь зах зээлийн бичигдээгүй хууль буй за. Харин 100% ашиг олно гэж тооцоолоод л хөрөнгө оруулалтаа хийгээд дампуурсан иргэд төрөөс алдагдалаа нэхэхийг монгол өвчин гэх буюу. Хэхэ

Оюуны төвлөрөл буюу Silicon Valley

2009 он үйлдвэрлэлийг дэмжих жил гэсэн уриа сүүлийн үед их сонсогдож байна. Улсаас дэмжинэ гэсэн харин үйлдвэрлэл гэдэгтээ юу багтааж байгаан чухал шүү эрхэм хөрөнгө мөнгө захиран зарцуулагчидаа. Бидний нэгэн хэсэг залуус оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд зориг шулуудаад байгаа билээ. Үйлдвэрлэлийг эдүгээ автоматжуулалт программ хамгамжгүйгээр төсөөлөх ч аргагүй болж дээ. Дэлхийд нэгэнт хэрэгжээд батлагдсан эдгээр төслүүдийг бид зүгээр л аваад ашиглая л даа. Энэтхэгийн бангалор, Хятадын Дальяан гээд оюуны төвлөрөл нь толгой эргэм ашиг олж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байгаан олонд ил болсон бөлгөө. Монголын Silicon Valley-г бидэнд хотын захад налайхад ч байж болно бэлдээд өгөөчээ. Тэнд улс эх орноос татварын таатай орчинтой, хүний нөөцийг дэмжсэн бодлого, техник технологийн үсрэнгүй хөгжлийг нэвтрүүлсэн байгууламж байгуулаад л өгөхөд л нөгөө яриад байгаа ажилгүйдэл, чанаргүй боловсрол, технологийн хоцрогдол, үндэсний үйлдвэрлэл чинь сэргээд л ирнэ. Хүн арвин их ургац авахын тулд хөрсөнд үрээ хэрхэн цацдагийн үлгэрээр ажиллахгүй байгаагаас үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Эвтэй байхдаа хүчтэй гээгүй билүү эрхэм ерөнхийлөгчөө. Бид нэг дор цуглараад хамтраад чанартай бүтээгдэхүүнийг санаачлан зах зээлд нэвтрүүлэхий хэлсэн бус уу та.