12/24/2008

Голланд өвчинд нэрвэгдсэн улс орон мину

Голланд өвчинд нэрвэгдсэн ард түмэндээ гэж урьд нь бодож явсанаа нуух юун. Өчигдөр орой мэдээ үзсэн чинь Голланд өвчин чинь цаг хугацааны явцад дасан цохицох чадвар нь улам сайжирч энэ маягаараа удахгүй дэлхий нийтэд Монгол өвчин гэж гарч ирэхээр шинжтэй боллоо. Хэсэг эдийн засгийн эрдэмтэд ганц нэг хурал дээр ярьчихбал Монгол өвчин гэсэн нэр томъёо гараад л ирнэ л дээ юу амархан тэр амархан л байна. Голланд өвчин бол ангаахайнуудаа өгөх хоолтой тохиолдолд илэрдэг харин Монгол өвчин чинь өөрсдөө хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө байршуулчихаад дампуурахаар нь хоосон төрөөсөө мөнгө нэхдэг ангаахайнуудыг хэлдэг юм. Анод банкны хадгаламжийг төр дааж болоод байхад 29 хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын мөнгийг 50% бус 100% даа гэсэн хэдэн хүндэрсэн голланд өвчтэй ангаахайнууд хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Инээдтэй шүү ашиг олох гэж хадгаламж зээлийн хоршоонд мөнгө байрлуулсан байлтай. Ашиг олохын тулд тодорхой эрсдэлийг тооцон үзээд мөнгөөрөө хөрөнгө оруулдаг нь зах зээлийн бичигдээгүй хууль буй за. Харин 100% ашиг олно гэж тооцоолоод л хөрөнгө оруулалтаа хийгээд дампуурсан иргэд төрөөс алдагдалаа нэхэхийг монгол өвчин гэх буюу. Хэхэ

7 comments:

Жавхлан said...

Санал сэтгэгдэл, шүүмжлэлийг хүлээн авахад бэлэн байна

сд said...

1. Найзаа Голланд өвчин гэдгээ яг нарийн ойлгож байгаа биз.

2. Хөрөнгө оруулалтаа хийгээд дампуурсан иргэд төрөөс хохиролоо нэхэж байна гэж их дургуйцээд байгаа хүн юм шиг байна.

Зөв. Гэхдээ дампуурах шалтгаан, нөхцөлийг нь төр өөрөө бүрдүүлж өгөөд байдаг бол яах вэ? Бараг хүчээр дампууруулаад ч гэх юм уу?

Хадгаламж зээлийн хоршоо бол хохиролоо нэхсэн сонгодог жишээ.

Үүнд юу юу нөлөөлсөн бэ? гэдгийг сайн бодож үзээрэй.

Хэн байгуулав, хэн сурталчилав, хэн мөнгөө өгөв, хэн мөнгийг нь авч үрэв, хэн хяналт тавих ёстой байв, хэн дураараа дургих бололцоо олгосон хууль санаачилж лоббидож батлуулав, хэн иргэдийг бодит мэдээлэлээс хол хөндий байлгаж тархийг нь хэрэггүй мэдээллээр дүүргэж байна. Өөр олон хэнтэй асуулт гарна. Хариултад гарах субьектүүд бүгд л хариуцлага хүлээх ёстой юм шүү дээ.

Зарим асуултад төр гэж хариулж магад. Татвар төлөгчид гэж гарахгүй л болов уу? Гэтэл хохиролыг төр хариуцна гэдэг юу гэсэн үг вэ?

Жавхлан said...

СД-д миний хэлэх гээд байгаа санаа бол иргэд нийгмийн халамжинд хэт дуртай болжээ. Хэн ч алдааг юунаас болов яавал засах уу гэж оролдохын оронд би эхлээд хохиролоо сүрдүүлж байгаад л барагдуулчихъяа гэсэн бодолтой бусад нь бол дүүрч гэсэн нийгэмээ бодох бус харин амин хувиа хичээсэн ангаахайнууд болжээ гэж хэлэх гээд байна. Нийгэм эрүүл байж л хүн сайхан амьдарна гэсэн ойлголт хүн бүрт алга байгаас л нийгэм маань улам буруу хөгжиөд байна.

D.Enkhbat - Д.Энхбат said...

Өөрийн эрх ашгаа дээр тавьсан хүмүүс их болж дээ. Уул нь анх чөлөөт буюу зах зээлийн эдийн засгийг үндэслэгч Адам Смит "Талх баригч хүнийг талх хийлгэхэд хүргэж байгаа гол сэдэл бол талхаа хийж борлуулаад амьдралаа тэжээх гэсэн хувийн явцуу эрх ашиг юм. Тийм учраас хувийн явцуу эрх ашиг бүх нийтийн сайн сайханд хүргэнэ" гэж хэлсэн гэж нэг талаас тайлбарладаг судлаачид бий. Гэхдээ дараа нь энэ агуу сэтгэгч "Мэдээж хүмүүст бие биенийгээ тусалж дэмжих үе гарна. Тэр үед бусдын төлөө юм хийж өгч, туслах хэрэгтэй." гэж нэмж хэлсэн байдаг.

D.Enkhbat - Д.Энхбат said...

хувиа хичээсэн ангаахайнууд гэдэг дээр саналаа илэрхийлэв. :D

Жавхлан said...

Энкүүш: Бусдын төлөө туслахад би эсэргүүцээгүй бусдад туслаж байна гээд олонхийг эрх ашгийг зөрчиж болохгүй ш дээ. Ардчилал гэдэг чинь олонхийн эрх ашгийг хамгаалж цөөнх нь олонхио дагахаас өөр арга замгүй л болгодог нийгэм ш дээ. Одоо харин яаж байна харин эсрэгээрээ болох гээд байна ш дээ.

D.Enkhbat - Д.Энхбат said...

Тэр ч тийм шүү.