1/04/2012

Social Media Marketing

Сүүлийн нэг жил блогоороо зочлоогүй байснаа сая нэг санаж орж байна.

Монголд сүүлийн үед ихэд ярих болсон Social Media Marketing-ийн талаар өөрийнхөө бодлыг юуны түрүүн хуваалцахаар шийдлээ. Залуус social marketing-ийг шинэ зүйлс гарч ирсэн мэт ярьж байгаатай миний хувьд санал нийлэхгүй байдаг юм. Энэ маркетингийн шинжлэх ухаанд шинэ идэвхижүүлэлтийн суваг болон орж ирсэн ухагдахуун юм.

Энэ бол идэвхижүүлэлтийн дэвшилтэд шинэ суваг болохоос биш тусдаа маркетингийн онол биш юм. Идэвхижүүлэлт бол маркетингийн нэг хэсэг болохоос биш харин салбар шинжлэх ухаан биш юм. Маркетингийг сурталчилгаа гэж ойлгодог ойлголт өнөө хир нь Монголд байгаа нь учир дутагдалтай юм.

Маркетинг гэдэг үгийг Монгол хэлнээ хөрвүүлэхдээ ЗАХ ЗЭЭЛ СУДЛАЛ гэж буулгасан байдаг. Маркетингийн 4P гэсэн онол байдаг бөгөөд улам сайжиран 7Р гэсэн ойлголт ч гарч ирсэн. Үүнд:

1. Product буюу бүтээгдэхүүн
2. Price буюу үнэ
3. Place буюу хувиарлалт, газар нутаг
4. Promotion буюу идэвхижүүлэлт багтдаг ба бүгд дотроо нийлээд хэдэн зүйлсийг судалдаг.

Интернет маркетинг гэхээр 4Р-гийн зарчим ёсоор ИДЭВХИЖҮҮЛЭЛТ-д багтах нь ойлгомжтой байна. Учир нь интернетээр барааг бүтээгдэхүүнийг зорилтод хэрэглэгчдэд голчлон танилцуулан сурталчилан тэдний худалдан авах СЭДЭЛ төрүүлэх зорилготой байдаг.

Маркетинг нь гэдгийг энгийнээр хэлбэл ямар барааг хэдий үнээр хаана хэрхэн яаж танилцуулан борлуулалтанд дэмжлэг үзүүлэхийг судалдаг шинжлэх ухаан гэж хэлж болно.

Интернет маркетинг гэдэг тусдаа ШУ бус харин өмнөх 3Р-г тогтоосоны дараагаар маркетингийн 4 дэхь хэсэг буюу PROMOTION-ийг хийхэд зорилтод хэрэглэгчид хүрэх ИДЭВХИЖҮҮЛЭЛТ-ийн суваг юм. Тэгэхээр интернет маркетинг гэдэг зорилтод хэрэглэгчид интернетийн гэсэн сувгаар хэрхэн яаж хүрэх вэ гэдгийг судладаг эндээс ойлгогдож байна. Интернетийн идэвхижүүлэлтийн сувагийг харин дотор нь олон ангилж болно. Үүнд:
  • Хайлтын систем
  • Агуулга
  • И-мэйл
  • Баннер
  • Тоглоом
  • Дуу дүрс
  • Олон нийтийн сүлжээ буюу SOCIAL гэх мэт ангилалуудтай байдаг.
Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээ сайтууд болох BizNetwork, Facebook зэрэг нь дээрхи бүгдийг нэгтгэн дуу дүрс, контент мэдээ мэдээлэл, и-мэйл гэх мэтчилэн бүх зүйлсийг дотороо агуулдаг болсоноор SOCIAL MEDIA гэх болжээ.

Social Media-д зорилтод хэрэглэгчид нь ихээр зочлож буйг анзаарсан шилдэг маркетерууд энэхүү сувгийг амжилттай ашигласанаар тусдаа маркетингийн ухаан мэт хөгжүүлж чаджээ.

Харин Монголд болохоор маркетингийн төлөвлөгөөнийхөө идэвхжүүлэлт хэсэгт энэхүү SOCIAL MEDIA сувагийг оруулах ёстой гэж ярихын оронд ИНТЕРНЕТ МАРКЕТИНГ-ийг ашиглаач гэж ярихаар зарим хүмүүст ойлгогдохгүй төөрөлдөж байх шиг байна.

Миний бодлоор энэ чиглэлийн компаниуд харилцагч нартаа санал тавихдаа энэ учрыг ойлгуулахгүй болохоор зарим нэг дахиж шинэ маркетингийн төлөвлөгөөтэй болно гэж төвөгшөөдөг түүнийг хийх хүн байхгүй гэх мэтээр бодож татгалздаг.

Харин тэд тухайн байгууллагын маркетингийн төлөвлөгөөнд хэрхэн уялдан илүү амжилттай болохыг тайлбарлах аваас илүү их үр дүнд хүрэх нь дамжиггүй бизээ.

SOCIAL MEDIA тусдаа маркетинг биш харин тэрхүү маркетингийг зорилтод хэрэглэгч нарт хүргэх идэвхижүүлэлтийн суваг юм.




1/18/2010

Ажлын байрны зарыг блог болон вэб дээрээ байршуулах

Бүтэн 1 жил гаран блогтоо бичлэг нэмсэнгүй. Танил чухал, Таны бизнест хэрэгтэй танилын сүлжээ хэмээх тодотголтой http://www.biznetwork.mn сайт-д ажиллаж эхлэсэн цагаас хойш бичлэг бичих бол тэндээ бичээд байдаг болсон билээ. Одооноос харин олон нийтийн сүлжээ сайт маань блогтой маань эргэх холбоотой болсон болохоор блог дээрээ бичлэг одооноос нэмж байхаар шийдлээ. Хүмүүс http://www.biznetwork.mn-ийн ашигладаг хэрэглээ тун дутагдалтай байгаа болохоор байнга хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөөг өгч байхаар шийдлээ.

Өнөөдөр анхны зөвлөгөө нэг.


BizNetwork-д байршигдсан ажлын заруудыг та блогынхаа уншигчдад зориулж байршуулмаар байвал доорх RSS хаягыг болгон оруулаарай. Ингэснээр таны сайт дээр ажлын байрны шинэхэн зарууд цаг алдалгүй байрших болно.

FEED гэж нэмээд доорхи линкийг нэмээд л боллоо.


Мөн та ажил хайж байгаа бол өөрийнхөө мэргэжлийн ажлыг цаг тухайд нь имэйлээр хүлээн авах боломжтой боллоо. Ингэснээр ажлын байрны зарлал байршуулж байгаа байгууллагууд маань илүү хурдан хайсан хүнээ олох боломжтой болж байгаа юм.

Тохиргоог доорх хаягнаас хийнэ үү: http://biznetwork.mn/job/jobSend


5/27/2009

Онлайн худалдаа

Ядуу буурай орнууд ч гэсэн эдүгээ асар хурдтай даяаршлагдаж буй дэлхийд мэдлэгийн хувьд хоцрогдолгүй явж чадаж байна. Жишээлбэл Монгол улс ядуу буурай орон мэт мөртлөө техник технологийн тал дээр хэрэглэж буй зүйлс, ярьж буй сэдвүүдээс нь харан ажиглахад үнэхээр маш өндөр түвшинд хүрч сэтгэж байгаа нь ажиглагдаж байна.
Хэдэн жилийн өмнө интернет гэж юу байдгийг мэддэггүй байсан монголчууд өдгөө дэлхийн нийтийн олон нийтийн сүлжээ сайт болох facebook, linkedin гэх мэтэд гишүүнээр бүртгүүлчихсэн web 2.0 технологийг бүрэн утгаар амьдралдаа хэрэглээд хэвшил болгочихсон бүр цаашлаад хувь хүнийхээ блогоороо дамжуулан PR-ийн мэдээлэл цацдаг болсон нь бизнесийн хөдөлгөгч нэг хүч болсон байна. Өнөөдөр манай улсад 500.000 орчим интернет хэрэглэгч байна гэсэн судалгаа байна.
Ийм учраас том зах зээл гэдэгийг ухаарсан сэргэлэн хүмүүс нь интернетд суурилсан олон бүтээгдэхүүн гаргасныг дурдахад e-business, e-commerce, e-book, e-library гэж явж байснаа давраад бүр цаашлаад e-government, цахим Монгол, гэх мэт вебд суурилсан бүтээгдэхүүн, шинэ үг хэллэгүүд бий болсоныг дор бүрнээ бид харж байгаа бизээ.
Би энэ удаад электрон худалдааны вэб дэлгүүр гэж юу болох, ямар ямар шаардлагуудыг хангасан байдаг, хэрэглэгчид энэ дэлгүүрээр үйлчлүүлснээр тэдэнд ямар ашигтай эцэст нь хэрэглэгч болон вэб дэлгүүрийн хооронд харилцан ашигтай ажиллахын тулд яах ёстой тухай бага ч болов зүйлсийг өгүүлэхийг чармайлаа. Дэлхий нийтийн хэрэглэгчид эдүгээ нүдээр харьж гараар тэмтэрч байж худалдаа хийдэг хэвшил нь өөрчлөгдөж шууд интернетээр хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг шууд онлайнаар худалдаа хийхийг хүсдэг болсон, үгүй ядаж л дэлгүүр хэсч явахгүйгээр интернетээр сонголтоо хийчихээд л очиж худалдан авдаг заншил суужээ. Бидний зарим монголчууд онлайн худалдааг манайд хөгжихгүй учир хамгийн удаандаа монголд ганцхан цаг яваад очих газараа очиод л худалдаагаа хийчих болохоор бидэнд хэрэгцээгүй гэх зүйлсийг ярьдаг. Одоо байдал ямар байгааг харахад худалдан авах чадвар бүхий хүмүүсийн дийлэнхи нь интернетийг амьдралын нэг салшгүй хэсэг болгочихсон бүтэн өдрийн турш тэндээс мэдлэг, мэдээлэл, бараа бүтээгдэхүүний танилцуулгыг авдаг болсон. Тэр хүмүүст цаг зав хомс учир үйлдвэрлэгчид хэрэглэж буй мэдээллийн сувгаар нь дамжуулан бараа бүтээгдэхүүнээ зарахаас өөр боломжгүй болж ирж байна.
Онлайн худалдааны интернет суурилсан дэлгүүр:
Бизнесийн харилцагч түншүүдийн интернетийн сүлжээний дэмжлэгтэйгээр даяаршлагдсан зах зээл дээр борлуулагдаж буй бараа бүтээгдхүүн, үйлчилгээг хөгжүүлж боловсруулах, сурталчлах, борлуулах, хүргэж өгөх, үйлчлэх ба төлбөр тооцоо хийх зэрэг бүхий л процессыг ерөнхийд нь онлайн худалдаа гээд л ойлгочихож болно. Онлайн худалдааг интернетэд суурилсан веб программчлалын бүтээгдэхүүнийг ашиглаж хийдэг.
Онлайн худалдаа нь бүхий л бизнесийн дундын зуучлагчдыг бууруулж, тухайн бүтээгдэхүүний єртөг болон үнийг бууруулан борлуулалтыг нэмэгдүүлэх нэг сайн талтай байхаас гадна, хэрэглэгчидийн зүгээс бусад бараатай богино хугацаанд олон ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулсан сонголт хийх боломж нь бүрэн нээгдсэнээр онлайн худалдааны вэбд суурилсан дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй ихэсч вэб дэлгүүрүүдийн чанартай чанаргүй программчлалын шийдэлийн тоо ч улам бүр нэмэгдэх болсон.
Манай улсад онлайн арилжаа vvсэж, хєгжих vндсэн хөшүүрэг болох онлайн тєлбєр тооцооны системийг ХХБ, Голомт банкууд болон тэдгээрийн системийг ашигладаг дэд банкууд нэвтрүүлчихсэн байгаа билээ. Пейпалын системийг ашиглаж бас болно.
Одоо компаниуд өөрийн зах зээлд борлуулж буй бүтээгдэхүүнээ онлайн худалдааны системд нэвтрүүлээгүй бол бизнесийн хөгжилөөс хэдэн шат хоцорч явж байна гэж өөрсдийгөө дүгнэх хэрэгтэй. Онлайн худалдааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн бол дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:
• Онлайн дэлгүүрийг хөнгөн дэд бүтэцийн асуудлыг шийдвэрлэх:
- Доорх аргуудаар вэбийг байгуулж болно. Вэб сайт зохиох энгийн хялбар хэрэгслүүдийг, бэлэн загвар темплетүүдийг ашиглах, өөрийн хувийн эсвэл гадны вэб сайт хийдэг хүнээр хийлгэх
- Вэб хуудасны сурталчилгаа И-мэйл зар сурталчилгаа, сайтыг нэгтгэхийн хамт сурталчлах сайтан дотор search engine байрлуулах
• Хэрэглэгчидэд үйлчлэхтэй холбоотой шаардлагууд
- Үйлчлэх: Нэгээс нэг рүү чиглэсэн уялдаа холбоог хөгжүүлэхэд тусалдаг хэрэглэгчийн үзүүлэлт буюу төрх, хувь хүнд зориулсан вэб хуудас ба урамшуулыг байгуулах замаар хэрэглэгчдэд үйлчлэх сайт дотроо Search Engine болон shopping card-г багтаасан байхаас гадна олон идэвхитэй каталогуудтай байх хэрэгтэй. Жишээлбэл http://www.biznetwork.mn/e-commerc дэлгүүр худалдах бараанийхаа нэр төрлийг сар тутам нэмэгдүүлэх бөгөөд худалдаагаа тойрсон мэдээлэл зугаа цэнгээний орчнуудыг болон урамшуулалуудыг сар болгон нэмэгдүүлэн шинэлэг санаа, шинэ барааг бүрдүүлсээр нэгэн томоохон порталыг бий болгон зах зээлд байршуулах хэрэгтэй.
- Байгууллагын хоорондох үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, сайтан доторх процессууд нь эмх цэгцтэй ойлгомжтой, төлбөрийн хүндрэлгүй үйлчилгээ үзүүлдэг, татвар шимтгэлийг автоматаар боддог, и-мэйл болон телемаркетинкаар дамжуулан янз бүрийн мэдэгдэлийг мэдэгддэг байх шаардлагатай.
- Дэмжиж туслахтай холбоотой шаардлагууд: Вэб сайтандаа онлайн туслагчтай, хэрэглэгчидтэй и-мэйлээр харилцах замаар тэдэнд туслах, сайттай холбоотой бусад холбоосуудыг байршуулах
• Вэб дэлгүүрийг удирдахтай холбоотой шаардлагууд:
- Удирдах панел: Вэб сайттай холбоотой статистик үзүүлэлтүүд (хэдэн удаа хандсан г.м) хямдрал болон бараа материалын тооллого данс, хэрэглэгчдийн тухай болон нягтлан бодохын системийг холбон гүйцэтгэх, вебийн ажиллагааг хариуцсан модератор ажилтантай байх, онлайн технологийг дэмжих нөөцийг сүлжээгээр хуваарилах гэх мэт шаардлагуудыг хангасан дэмжлэг үзүүлэгчтэй байх зэрэг орно.
- Хамгаалах: Хэрэглэгчид өөр өөрийн гэсэн нэвтрэх үгтэй, бусад процесууд болон вэбийн удирдлагыг кодлосон байхаас гадна firewall-р хамгаалагдсан байдаг. Электрон худалдааны вэб дэлгүүрийг эхлүүлэхэд дээрх шаардлагуудыг хангасан байх ёстойгоос гадна ашигтай ажиллахын тулд зарах зүйлээ зөв сонгох ёстой. Сүүлийн үед интернэтийг ашиглан хамгийн их хэмнэлт хийж, хэрэглэгчдэд сайн мэдээлэл хүргэж, єртгєє бууруулан, үнээ хямдруулж чадаж байгаа салбаруудад үнэт эдлэл, тєлбєрийн даалгавар гүйцэтгэх үйлчилгээ, харилцаа холбоо, зочид буудал, үл хєдлєх хєрєнгийн худалдаа болон программ хангамжийн зах зээл гэсэн 6 салбар орж байна. Эдгээр нь олон зуучлагчид болон шат дамжлагыг халж чадаж байгаа юм.
Энэ бүгдээс эцэст хэлэхэд онлайн худалдааны вэб дэлгүүрийг хэрэглэгч нар их ашиглах болсноор өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ орон зайн болон цаг хугацааны ямар нэг хязгаарлалтгүйгээр олж авч чадахын зэрэгцээ цаг хугацааны болон эд мөнгөний зардлыг маш их хэмжээгээр бууруулж чадаж байгаа дэлхий нийтийн соёл бэлээхэн байна. Харин нөгөө талаас худалдан борлуулагчдын зүгээс хэрэглэгчдийн энэ их хүсэл хэрэгцээ шаардлагыг хангаж ашиг орлогоо нэмэгдүүүлэхийн тулд дээр дурдсан шаардлагуудыг маш сайн хангаж чадах онлайн худалдааны системийг бий болгосон цагт сая хоёр талын харилцан ашигтай ажиллаж чадна. Монголд маш олон онлайн худалдааны систем байна. Жишээ нь http://www.tedy.mn гээд л байж л борлуулалт нь одоогоор хангалттай бус буй маркетингийн үр дүнгүй бодлоготой би хувьдаа холбож ойлгодог. Синглтончууд бид ч бас онлайн худалдаанд өөрсдийн оюун ухаан, мэдлэг туршлага, хүч бололцоогоо дайчлан шинэ системийг гаргасан билээ.

4/21/2009

БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭР худалдана.

БНСУ-д үйлдвэрлэсэн 2008 оны 12-р сард шинээр нь оруулж ирээд огт ашиглагдаагүй контенерт хадгалж буй бетон зуурмагийн үйлдвэрийг үнэ тохирч худалдаална.

Холбоо барих утасны дугаа: 99105040

Холбогдох мессенжер хаяг: javhaa_99@yahoo.com








БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРИЙН ҮЗҮҮЛЭЛТ

CONCRETE BATCH PLANT


· Mixer Capacity 1M3/ Batch (450M3/hr)

· Mixer Motor 50HP X 4P

· Motor (Reducer) Geared & Chin Sprocket

· Mixer Blade Tip HI Mn Steel

· Sand, Gravel Intake Hopper 3m3

· Intake Hopper Vibrator 1/2HP

· Sand Scale Hopper 0-1500kg

· Gravel Scale Hopper 0-1500kg

· Cement Scale Hopper 0-800kg

· Plasticizer Scale Hopper 0-20kg

· Conveyor Belt W500mm X L12M

· Air Compressor 5HP

· Conveyor Belt Motor 5 HP X 4P, 5HP X 4P

· Auto Control Panel Auto Control Air System

· Steel Structure Frame & Ladder



1/20/2009

Ард иргэд бидний эрх зөрчигдөж байгааг харж суусаар л

Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх гээд л байдагдаа. Тэнд миний санаж байгаагаар лав эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Одоо бид эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу? Хотын энэ их утаан дунд амьдарч байгаа бидний эрхийг нэг хэсэг хүмүүс зөрчөөд байна гэж ойлгож байна. Үгүй ядаж л хот хөдөөгийн ялгаатай татварын бодлого байхгүйгээс л хотруу чиглэсэн их нүүдэл гарч байна. Улаанбаатарт бизнес хийхэд бол мэдээж арай л бага зардал гарна ш дээ. Холын аймаг Увс, Завхан гээд л аймгуудад компани хуулийн этгээд байдаг болов уу тэрийг нэг судлаж үзэх юмсан. Холын аймагт Улаанбаатар хотод байдагаас илүү татварын хэт хөнгөлөлтийг үүсгэчихбэл томоохон компаниуд орон нутагруу шилжиж татвараас зугтаах бодлого баримтлаж шилжиж эхлэх нь тодорхой. Мэдээж тэнд тодорхой шалгуурыг тавиад л жишээ нь 50 хүн тэнд ажиллаж байх ёстой гэсэн шалгуур тавиад л өгөх юм бол орон нутагт ажлын байр бий болно, тэнд ажил хөдөлмөр эрхлэгч хуулийн этгээд бий болоод ирэхээр дагаад дэд бүтэц хөгжинө (шилэн кабль, интернэт), тэрийгээ дагаад л өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний нийлүүлэлт ихэсч үнэ буурах хандлага гарна. Ингээд л хотруу чиглэсэн их нүүдэлийн эсрэг мөнгө зарцуулахгүйгээр л их утааны аюулыг бууруулах тал дээр ингэж жижиг сажиг ажил хиймээр байна.

1/07/2009

Завсардсан үеийнхэн бид

Бидний үеийн 23-26 насныхан гэж завсардаж дуусдаггүй үеийнхэн байна. 2 нийгмийн зааг дээр шилжилтийн нас минь өнгөрч нэг системээс нөгөө системрүү шилжүүлэх боловсролын бодлогын туршилтын туулайнууд болсоор байгаад л амьдарсаар ирсэн одоо туршилтын туулай болоод л байна. Хэдхэн жилийн хойно төрсөн бол ядаж л хүүхдийн мөнгө энэ тэрээ аваад л арай гайгүй тогтсон сургалтын системээр сураад л төгсөөд л ядаж гадаад дотоодын их дээд сургуульд /одоогийх шиг/ шалгалт өгөөд л ирээдүйн үүд хаалгаа олигтойхон нээчих байсан. Биднийг сургуульд анх ороход яалаа даа уйгаржин бичиг заагаад л арай гэж сурч ядаж байтал ерөөсөө болъё криллээ үзье гээд л 4-р ангиас дахиад л бичиг үсэг сурч байгаан юм чинь. Ямар гадаад хэл үзэж байгаа биш дээ. Би ч бас ч гайгүй 1-р ангиасаа крилл үзсэн намайг лав 4-р ангид орж байхад хамт нийлж байсан хүүхдүүдээс маань крилл мэдэхгүй гудамжны зар бол бараг л уншиж бол чадахгүй шдээ би тэгээд л тэдэн дундаа боловсролтой л гар байлаа. Ингэж нэг завсардаж байгаан хөө бидний үе. Дараагаар нь сонгууль болноо мань мэтэд юу ч байхгүй хүүхэд, хөгшидөд бол юм өгнө. Бидний үе сайн сайхан явбал настан бууралаа асраад л хүүхэд нялхасаа дэмжиэд л явчихна гэдгийг тунгааж бодохгүй. Хүүхэд хөгшидөд бол баахан тэтгэмж, хөнгөлөлтийг амлаад л өөрсдөө албан тушаалын сайхан сэнтийд хүрнэ. Тэгтэл бидэнд бол юу ч байхгүй шүү бизнес эрхлэвэл харин татвараар дарамтлахаас өөр зүйлгүй хүнд суртлын багийнхан л дарамтлана. Ингээд л бас 2 дахь удаагаа завсардаж эхлэж байгаан. Залуу гэр бүлийн 500,000₮ өөр юм байхгүй байхаа. Арай гэж амьдрах гэж зовж зүдэрч байхад чинь 3 дахиа завсардуулаад хаячихна. Гурил будаа энэ тэрээр тусламж өгөхийн тэгээд л амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр байна гээд л мань хэдийгээ түлхэж орхино доо. Ингээд бодоод байхын бол хэний мөнгөөр хэн нь хэндээ тусламж үзүүлээд байна гэж бодогдоход хүрэх юм даа.

http://biznetwork.mn/share?u={мэдээний эсвэл блог бичлэгийн URL}

12/24/2008

Голланд өвчинд нэрвэгдсэн улс орон мину

Голланд өвчинд нэрвэгдсэн ард түмэндээ гэж урьд нь бодож явсанаа нуух юун. Өчигдөр орой мэдээ үзсэн чинь Голланд өвчин чинь цаг хугацааны явцад дасан цохицох чадвар нь улам сайжирч энэ маягаараа удахгүй дэлхий нийтэд Монгол өвчин гэж гарч ирэхээр шинжтэй боллоо. Хэсэг эдийн засгийн эрдэмтэд ганц нэг хурал дээр ярьчихбал Монгол өвчин гэсэн нэр томъёо гараад л ирнэ л дээ юу амархан тэр амархан л байна. Голланд өвчин бол ангаахайнуудаа өгөх хоолтой тохиолдолд илэрдэг харин Монгол өвчин чинь өөрсдөө хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө байршуулчихаад дампуурахаар нь хоосон төрөөсөө мөнгө нэхдэг ангаахайнуудыг хэлдэг юм. Анод банкны хадгаламжийг төр дааж болоод байхад 29 хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын мөнгийг 50% бус 100% даа гэсэн хэдэн хүндэрсэн голланд өвчтэй ангаахайнууд хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Инээдтэй шүү ашиг олох гэж хадгаламж зээлийн хоршоонд мөнгө байрлуулсан байлтай. Ашиг олохын тулд тодорхой эрсдэлийг тооцон үзээд мөнгөөрөө хөрөнгө оруулдаг нь зах зээлийн бичигдээгүй хууль буй за. Харин 100% ашиг олно гэж тооцоолоод л хөрөнгө оруулалтаа хийгээд дампуурсан иргэд төрөөс алдагдалаа нэхэхийг монгол өвчин гэх буюу. Хэхэ