Showing posts with label Бодрол эрэгцүүлэл. Show all posts
Showing posts with label Бодрол эрэгцүүлэл. Show all posts

1/20/2009

Ард иргэд бидний эрх зөрчигдөж байгааг харж суусаар л

Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх гээд л байдагдаа. Тэнд миний санаж байгаагаар лав эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Одоо бид эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу? Хотын энэ их утаан дунд амьдарч байгаа бидний эрхийг нэг хэсэг хүмүүс зөрчөөд байна гэж ойлгож байна. Үгүй ядаж л хот хөдөөгийн ялгаатай татварын бодлого байхгүйгээс л хотруу чиглэсэн их нүүдэл гарч байна. Улаанбаатарт бизнес хийхэд бол мэдээж арай л бага зардал гарна ш дээ. Холын аймаг Увс, Завхан гээд л аймгуудад компани хуулийн этгээд байдаг болов уу тэрийг нэг судлаж үзэх юмсан. Холын аймагт Улаанбаатар хотод байдагаас илүү татварын хэт хөнгөлөлтийг үүсгэчихбэл томоохон компаниуд орон нутагруу шилжиж татвараас зугтаах бодлого баримтлаж шилжиж эхлэх нь тодорхой. Мэдээж тэнд тодорхой шалгуурыг тавиад л жишээ нь 50 хүн тэнд ажиллаж байх ёстой гэсэн шалгуур тавиад л өгөх юм бол орон нутагт ажлын байр бий болно, тэнд ажил хөдөлмөр эрхлэгч хуулийн этгээд бий болоод ирэхээр дагаад дэд бүтэц хөгжинө (шилэн кабль, интернэт), тэрийгээ дагаад л өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний нийлүүлэлт ихэсч үнэ буурах хандлага гарна. Ингээд л хотруу чиглэсэн их нүүдэлийн эсрэг мөнгө зарцуулахгүйгээр л их утааны аюулыг бууруулах тал дээр ингэж жижиг сажиг ажил хиймээр байна.

12/24/2008

Хөрөнгө татах боломж байж болохын

Дэлхийн санхүүгийн хямрал газар авч дийлэнхи томоохон улсууд болон тэдгээрийн улс орны компаниудын хувьцаа борлогдохгүй эдийн засгийн өсөлт удаашралтай болоод байна. Япон 1981 оны үетэйгээ, Солонгос гэхэд л 1988 оны үеийнхээ эдийн засгийн үзүүлэлттэйгээ ижил төвшинд одоо явж байна. Энэ хямрал бүхнийг өөрөө бүтээгч, үйлдвэрлэгч улс орнууд эрсдэл багатай давна гэж дэлхий нийт үзэж байгаа бололтой. Тэр тусмаа хямралаас хамгийн бага эрсдэлтэй гарах улсыг манай өмнөд хөршийг гээд үзэж буй хөрөнгө оруулагч нар байна. Тэгээд ч хөдөлмөрийн хөлс хямд, ажиллах хүчин ихтэй гээд л тэр олон давуу талуудыг бас харж л байгаа байх иймээс ч хөрөнгөө тийш нь цутгах хандлага байна. Хөрөнгө мөнгөний их төвлөрөл үүсээд ирвэл хятадын үйлдвэрлэл улам бүр л нэмэгдээд л түүнийгээ дагаад л бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөцийн хэрэгцээ гарч л таараа. Тэгэхээр хөрш байгалийн баялагтай улс Монгол л юм чинь манай улсаас л хэрэгцээгээ хангана. Тиймд бидэнд одоогийн хямрал харин боломж өгч байгаа биздээ. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид ази тивд хөрөнгө оруулах сонирхол байна. Алт зэс гээд л металлуудын ханш доогуур байгаа учраас уул уурхайн томоохон компаниуд олборлолтоо нэмэгдүүлж алдагдалаа бууруулна байх гэж бодож байна би. Тэдэнд их нөөц л хэрэгтэй, тэр нөөц монголд л байна. Нэгэнт дэлхий дээрхи хамгийн том байж болохоор худалдан авагч хөлд орж байна. Тиймд бид нийлүүлээд л мөнгийг халаасна. Гэхдээ харин яаж нийлүүлэх үү гээд л бодох л асуудал. Бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа газрын хүмүүст нь олборлоод татвараа төл гэсэн санал тавихгүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэд харин гадны хэн нэгэнд мөнгө өгөөд л манай баялагийг авч болохын. Иймээс бид өөрсдөө үйлдвэр байгуулаж чадахгүй гэжүү. Айлаас эрэхээр авдараа ух гэсэн үг байдагдаа. Төр Эрдэнэс мэт төрийн өмчит компани байгуулаад л баялагийнхаа 49 хувиа нээлттэй IPO болгоод л дэлхийн зах зээлд гаргахад л уурхай байгуулах хөрөнгийн талыг бол босгоод л ирнэ. Бид бүсээ чангалая гэж яриад байгаа биздээ. Бүсээ чангалаад 50 %-ийг гаргахад л бид сайхан үйлдвэртэй боллоо ш дээ. Ирээдүйн ашигийн төлөө л бүсээ чангална уу гэхээс биш хоосон бүсээ чангалаад яахын бид.

12/12/2008

Хоосон лоозогносон юмнууд болиосой.

Сая ажил дээрээ зүгээр сууж байсан чинь шал утгагүй instant message-нууд ирээд шал дургүй хүргэчихлээ байна. Юун ажил хийх зүгээр худлаа лоозоноод гаруудтай мэтгэлцсэн чинь бүр уур хүрчихлээ. Тэнэг юм явуулчихаад өөдөөс нь шүүмжлэл хэлэхээр өөдгүй хуншгүй энэ тэр гээд л хүнрүү бичихээд хурц хурцаар өөдөөс нь бичихээр завгүй байна гэх шиг.
Бичсэн МАСС нь:
Хүмүүсээ бүгд хадгаламжаа татвал банкууд дампуурна. тэгвэл улс орон маань эдийн засгийн маш том уналтад орно. эх орноо бас өөрсдийгөө хүнд байдалд оруулахгүйн тулд өөрсдийнхөө ирээдүйг баллахгүйн тулд асуудалд тайван хандацгаая. Мөнгөө битгий банкнаас ав. АЛЬ Ч БАНК ИТГЭЛ ДЭЭР ТОГТОЖ АЖИЛЛАДАГ.
Хэвийн шахуу байгаа юман дээр ингэж сүржигнэнэ гэдэг чинь цуурхал тарааж ашиг олох гэсэн хэн нэгэн этгээдийн явуургүй бодлого. Бага зэрэг хадгаламжаа татаа л биз тэрэн дээр ингэж сүржин үг Justify Fullбичиж байгааг нь хадгаламжаа татаач тэгэхгүй бол оройтлоо л гэсэнтэй агаар нэгэн буй за. Юманд өнгөц дүгнэлт хийгээд цааш нь дамжуулаад байна гэдэг чинь нээрээ хэлэх ч үг олдохгүй байна.
Ер ам нээсэн дээр уушиг нээ гэдэгчлэн хадгаламж татаад байгаа хирнээ зээл гаргаж чадахгүй байгаа зарим нэг банкууд газрын хөрснөөс арчигдах нь зах зээлийн хууль. Цөөхөн банкинд иргэд байгууллагуудын хадгаламж, харилцах төвлөрөх юм бол харин ашигтай томоохон зээллэгүүд гарах бололцоотой болно ш дээ. Тэгэх ч нийгмийн шаардлага байна. Томхон хэмжээний зээл гаргаж чадахгүй зээлдэгчид нь том зээл авч чадахгүйгээс болоод томхон бүтээн байгуулалт энэ улсад хийгдэхгүй Улаанбаатар хот маань муурын байшингаар дүүрлээ. Жоохон зээл гаргаж байгаа юм чинь авсан мөнгөөдөө тааруулаад барилга байшин барьна ш дээ хэний ч бодоожоор тийм үү. Жоохон хөрөнгө оруулсан юм чинь бага л ашиг олно. Бага ашигтангууд хэзээ ч хөрөнгөтөн болж чадахгүй үндэстэнд хэрэгтэй баялаг бүтээж чадахгүй. Зам голд лай болж байгаа шаврууд цааш л гэх байна шүү. Ардчилал бол өөрөө хатуу нийгэм харилцаа түүн дээр өршөөлгүй зах зээлийн харилцааг бид сонгож авсан одоо ухрах зам байхгүй улсын хөгжилд юу хэрэгтэйг түлхүүхэн шиг гүн гүнзгий бодож сэтгээд гай болсон хуурмаг юмнууд тэр чигээрээ тонилог цаашаа.

Эсэргүү юм бичсэн бол намайг уучлаарай.

11/26/2008

Тусгаар тогтнолын баярын мэнд залуусаа

Би жил бүрийн 11-р сарын 26-ны энэхүү өдөрт яасан их дуртай гээч. Хэтэрхий үндэсний үзэлтэй миний хувьд тусгаар улс болсоны баярын өдөр өглөө босоод, хар дарсан зүүд мэт он жил, өдрүүдийг өдгөө эргэцүүлэн бодоход өөрийн эрхгүй л нөгөө хамрын самсаа шахирч ямар их зол заваан, ямар ч хийморлог ард түмний үр сад болж хорвоод мэндлэсэн юм гэсэн бодол төрж өөрийн эрхгүй бага зэрэг омогшил төрлөө. 20-р зууны монголын ололт бол тусгаар тогтоносон явдал юм дээ. Хэрэв мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд эдүүгээс 84 жилийн өмнө бидний хэсэг монголчуудыг хятадын нэг хэсэг хэмээн үзсээр байсан бөлгөө. Яг одоогийн Төвд шиг. Үе үеийн сор болсон залуусыг хэлмэгдүүлж цус урсгасан Х.Чойбалсан тухайн үеийн Оросын удирдагч Сталинд нөлөөлж чадсан хүчинд Сталин хүсэлт тавьж Чан Кайшид шахалт үзүүлсэний хүчинд Чан Кайши манай улсад нийт ард иргэд нь тусгаар тогтнолоо нэгэн зэрэг батлаж чадсан тохиолдолд тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэсэн болзолыг тавьсан. Цогтой хийморьтой ард түмэн маань 100%”-ийн санал нэгтэйгээр тусгаар улс болох хүсэлтээ илэрхийлэж билээ. Тэр үеэс хойш өдийг хүртэл 84 жил өнгөрч дээ.
Миний эх орон өдрөөс өдөрт өөдлөж сараар сайжран санхүүгийн хямралыг гялалзсан их ололтоор хурдан дуусгах байхаа хэмээн ерөөе.