11/26/2008

Тусгаар тогтнолын баярын мэнд залуусаа

Би жил бүрийн 11-р сарын 26-ны энэхүү өдөрт яасан их дуртай гээч. Хэтэрхий үндэсний үзэлтэй миний хувьд тусгаар улс болсоны баярын өдөр өглөө босоод, хар дарсан зүүд мэт он жил, өдрүүдийг өдгөө эргэцүүлэн бодоход өөрийн эрхгүй л нөгөө хамрын самсаа шахирч ямар их зол заваан, ямар ч хийморлог ард түмний үр сад болж хорвоод мэндлэсэн юм гэсэн бодол төрж өөрийн эрхгүй бага зэрэг омогшил төрлөө. 20-р зууны монголын ололт бол тусгаар тогтоносон явдал юм дээ. Хэрэв мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд эдүүгээс 84 жилийн өмнө бидний хэсэг монголчуудыг хятадын нэг хэсэг хэмээн үзсээр байсан бөлгөө. Яг одоогийн Төвд шиг. Үе үеийн сор болсон залуусыг хэлмэгдүүлж цус урсгасан Х.Чойбалсан тухайн үеийн Оросын удирдагч Сталинд нөлөөлж чадсан хүчинд Сталин хүсэлт тавьж Чан Кайшид шахалт үзүүлсэний хүчинд Чан Кайши манай улсад нийт ард иргэд нь тусгаар тогтнолоо нэгэн зэрэг батлаж чадсан тохиолдолд тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэсэн болзолыг тавьсан. Цогтой хийморьтой ард түмэн маань 100%”-ийн санал нэгтэйгээр тусгаар улс болох хүсэлтээ илэрхийлэж билээ. Тэр үеэс хойш өдийг хүртэл 84 жил өнгөрч дээ.
Миний эх орон өдрөөс өдөрт өөдлөж сараар сайжран санхүүгийн хямралыг гялалзсан их ололтоор хурдан дуусгах байхаа хэмээн ерөөе.


2 comments:

Anonymous said...

Ter ch tiim shuu. Bi bol mongol hun shuu dee

Г.Ганбат said...

Миний ойлгож буйгаар 1924 оны 11 сарын 26 нд юу болсон бэ гэвэл Монголчууд анхны үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс хэмээх статус сонгож авсан юм. Энэ нь тусгаар тогтнолоо зарлалаа гэсэн үг биш. Хаант засагтай улсаас бүгд найрамдах засагтай буюу republic боллоо гэсэн үг.

Тэрнээс өмнө 1911 оны 12 -р сарын 29 нд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо зарласан. Мэдээж Төвдөөс өөр хэн ч хүлээн зөвшөөрөөгүй.