11/20/2008

Баасан авгайг баривчлав.

Өчигдөр 2 найзтайгаа уулзаад 3 пиво уучихсан өглөө шартаад л яаж ажилдаа явнаа хэмээн бодож үхэх гээд хэвтэж байлаа. Харин Баасан авгайг барьж хорьсон гэх зурагтаар мэдээлэл гарахад минай баярлаж байна гэдэг сэтгэл сэргэж, пивонд сулдсан бие маань хүч тамир орох шиг боллоо. Юунд баярласан юм болоо гэж эрхэм та гайхаж байж болохын. Бие ерөнхийдөө монгол улсыг хэтэрхий олон намтай байна гэж боддог монгол шиг хүн ам багатай оронд 3 намтай хангалттай ш дээ. Одоо харин тоогоо алдаад байна. Баасан, Батзандан, Магнай мэтийг  би луйварчин л гэж боддог. Юунд ийм бодолтой болсон сонин анх Батзандан юу гэж ярьж байлаа. Талбай дээр ямар хувцастай байлаа. Жагсаад л яваа хүний орлого бол мэдээж л багасах нь бол энгүүнээр харахад ойлгомжтой. Харин тэд яаж байна өмсөж хувцас нь сайжраад л хэрэглээ нь өсөөд тансаг х эрэглээ ихэд хэрэглэж яваа харагддаг болоод ирсэн. Та бүхэн бод л доо Батзандан талбай дээр ирсэний төлөө СЭЗЯ-наас халж ажилгүй болгосон гээд л яриад байдаг гэвч орлогогүй болсон хүний амьдрал дээшлээд байна гэдэг нээрээ яач бодсон хачин л байгаа байхгүй юу. Тэд харин яаж амьдрал ахуйгаа дээшлүүлээд байна гэхээр худал үнэн юм ярьж жагсаал зохион байгуулдаг (тэр хөлсний голдуу хүмүүсээс бүрддэг) түүгээрээ дунд шатны албан тушаалтанг бүр давраад томоохон эрх мэдэлтэнг жагсаж булхайг чинь ил гарган хэмээн сүрдүүлэн бусдын болон хувийн компанидаа лиценз, төсөл хөтөлбөрийг авилгагүйгээр бас зах зээлийн өрсөлдөөнгүйгээр л авч ашиг орлого олдог. Миний мэдэхийн лав татвар албан дээр яг ийм зүйл хийж явахыг харсан билээ. Баасан авгай жагсах цуглах болохоороо ядарсан дүр царай гаргадаг харин энгийн үедээ тансаг хэрэглээтэй хүмүүн байна лээ. Улс төр хийж ашиг орлого олдог эдгээр хүмүүсийг хөөн зайлуулах нь монголын нийгэмд нэн тэргүүнд шаардагдаж байна. Баасан мэтийг хорьж нийгэмд цочироо өгөх нь зүйтэй. Ажил хийдэггүй худал лоозогнодог хүмүүс олшрох гээд л байна. Худал лоозон бол нөгөө муулаад байдаг социалист нийгмийн арга хэрэгсэл мөн биздээ хэрэв би андуураагүй байгаа бол. Худал лоозогносон хэсэг нөхдийг даран зайлуулж харин ажил хэрэгч хүмүүсийг нийгэмдээ төлөвшүүлэх нь зүйтэй.
Энэ бол улсаа хөгжүүлэх миний нэг санаа юм шүү.




1 comment:

Bayarma said...

Sanal negtei baina. Yamar gaviya baiguulsan eseh ni medegdehgui ymnuud hudlaa looson barij jagsaad yahav de.