11/19/2008

Байрны үнэ буурах уу, өсөх үү ? ? ?

Гарчигийн дагуу сэдвээр би бусад өөрийн үзэл бодлыг илэрхийлэе гэж гэнэт шийдээд л суужийна. Хүмүүс байрны үнэ уначихлаа, дахиад ч унана гээд л яриад байдаг. Харин миний бодлоор байрны үнэ өсөх байх гэсэн таамаглалтай байна. Учрыг доор сийрүүлбэл:
Монголын арилжааны банкнуудын нөөц багатай хэдий ч урт хугацааны зээл чадах чинээгээрээ гаргачихаад гарсан зээллэгүүд нь барилгын материал болоод л сайтай муутай барилгууд л босоод борлуулалт нь хангалттай сайнгүй л байна. Энэ нь банкнуудын мөнгөн хөрөнгийг бууруулаж зээллэг зогсоох нэг үндэслэл болсон. Дараагаар инфляци өсөөд хадгаламжийн хүүнээс давчихсан болохоор эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс (ер нь мөнгөтэй хүмүүс л мэдлэгтэй байдаг) банкинд мөнгө хадгалах нь ашиггүйг мэдээд өөр зүйлд хөрөнгө оруулаж байгаа болов уу. Тэгээд банкнууд зээллэг гаргах нөөц нь буурсан. Одоо зээл гаргаж буй банк байхгүй л байна. Бас байрны үнэ унагаад байгаа гол хүчин зүйлс нь миний бодлоор банкнууд зээллэг гаргахгүй болохоор өмнө нь хүмүүс өөрийн бизнессээ санхүүжүүлэхэд банкнаас зээллэг авдаг байсан одоо тийм боломж хомсдсон. Тиймд бизнесээ унагаахгүйн тулд одоо аргагүй эрхэнд байр болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалахын оронд зарж нийлүүлэлтийн хэмжээг улам өсгөж эрэлт нийлүүлэлтийг хэмжээг алдагдуулаж байна. Эрэлт нийлүүлэлт алдагдсанаар л үнэ унаад байна Харин урьд нь бол байраа барьцаалаад ч юмуу банкнаас зээллэг аваад л шаардагдах мөнгөний асуудлаа шийддэг байсан нь бизнест нь болон санхүүгийн амьдралд нь хүндрэл учирдагггүй байсан.Одоо бол байрны эрэлт хэдийн их байгаа ч гэсэн харин худалдан авах боломжууд хомсдож хэрэгчлэгчид их хэмжээний мөнгийг үл хөдлөх хөрөнгө болгох нь эрсдэлтэй алхам хэмээн үзэж худалдан авах хүсэлгүй байна. Гэвч байр бол амьдралын мөнхийн хэрэглээ мөн тул банк санхүүгийн системийг өөдрөгөөр харвал зээллэг, эргэн төлөлт сайжирбал байрны эрэлт бодиттой болж худалдан авалт нэмэгдэнэ. Тэр үед дахиад байрны үнэ өснө. Хэзээ харин байрны үнэ өсөх болоо гэж асууж болохын эрхэм уншигч та би өөрийн бодлоо хэлэхэд монголын арилжааны банкнууд гаднаас тодорхой хэмжээний санхүүжилт оруулаж ирж байна тэгэхээр зээлийн бүтээгдэхүүнүүд нь тогтвортой нийгэмд ашиглагдаад ирвэл байрны үнэ дахиад л өснө үгүй ядаж л хувийнхаа байрыг борлуулах иргэд багасч нийлүүлэлтийг бууруулахаар байрны үнэ өснө хэмээн таамаглаж байна. Гэхдээ хятадын барилгын материалын үнэ огцом өсөхгүй бүр үнэ буурах байх магадлал бас буй ч харин хөдөлмөрийн хөлс гээд л бас бус зардал тогтмол өсөх таамаглалтай байна.
Иймээс миний таамаглал байрны үнэ ойрын хугацаанд өснө гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Харин би хэтэрхий сайн мэргэжилтэн биш болохоор худал ярьж байж болох талтайг дашрамд дурдая.

Эцэст нь хэлэхэд хүмүүс хувьдаа зарцуулах байсан мөнгө харин бизнессээ унагахгүйн тулд түүндээ хөрөнгө оруулалт хийж байна.
Миний таамаглал бодолд хариу өгөх байхаа гэдэгт би бээр гүнээ найдаж байна.


No comments: