11/18/2008

Монголын хувьцааны зах зээлийн талаархи миний бодол

Сургалтанд сууж байгаа миний бие өдөржингөө харин нэт ухах ажилд орчихвуу л гэж бодогдоход хүрлээ. Сая news.mn -ээр айлчилахад "Монголын хөрөнгийн бирж /МХБ/ нь өчигдрийн үнэт цаасны арилжаагаараа 15 ХК-ийн 22.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 130.8 мянган ширхэг хувьцаа арилжсан байна" гэсэн мэдээлллийг уншиад бас л гайхлаа. Яагаад гайхаад байна гэхээр монголд хөрөнгийн зах зээл хангалттай сайн хөгжөөгүй тэгсэн хирнээ гадны улсад бага сонсогдох ч гэлээ өөрийн орны хувьд их хэмжээний л мөнгөөр дэнчин тавиад хувьцааны зах зээл
дээр тоглоод байна гэдэг чинь монголчууд тэнэг гэсэн үг юм уу хэтэрхий баян ард түмэн байх гэж л бодогдож байна.
Хадгаламж зээлийг хоршоог би сайн санадаг юм.
Хуурамч сурталчилгаанд итгээд шуналдаа хөтлөгдөөд баахан мөнгөө хадгалуулчихаад дараа нь төр буруутай гээд мөнгө нэхээд гэртээ хэвтэж байгаа юм шиг олон нийтийн талбай дээр хөлөө жийж хэвтсэн авгайчуудыг одоо бодоход хүртэл миний уур хүрдэг.
Монголд бол хувьцаа гэдэг яг л хадгаламж зээлийн хоршооны замаар л яваад байна. Баахан мөнгөөр хөрөнгө оруулчихаад үр ашгийг үзэж чадахгүй л байхдаа гэсэн бодол миний толгойд байна. Улаан ягаан тасалбар гээд л баахан хувьцаатай баян ардууд бид нэг удаа хувьцааныхаа ногдол ашгийг авсан билүү сайн л санадаа та бүхэн. Миний санахад л лав үгүй. Тэгээд ч татвараас нууж 2 бүр 3 тайлантай байгаа компаниудын хувьцааг бид аваад яахын энэ жил ашиггүй байлаа гээд л хувьцаа эзэмшигч нартаа 10₮ хялаалгахгүй байж чадна. Мэргэжлийн татаварын албаныхан харин татвараа нуусаныг мэдээд байгаа хирнээ авчихдаггүй л биздээ. Тэгэж ашиггүй гэж явж явж байснаа арай гайгүй нэг нь мөнгөний инфиляц өсөөд таны оруулсан мөнгө 50% үнэгүйдсэн дараагаар буцаан олговол харин магадгүй.
Хууль эрхзүйн орчин хангалттай бүрдээгүй манай улсад хувьцаанаас ашиг олно гэж битгий эрт яарч бай л гэж зөвлөмөөр байна л даа. Надад бол хамаагүй л дээ иргэн та луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэхдээ сүүлд нь алдсан хүн арван тамтай гээд л улсаас мөнгө нэхэж өөрийн таваар төв талбай дээр хөлөө жийж хэвтэж байгаад татвар төлөгч миний мөнгөнөөс та хагас дутуу авдаг. Харин миний хүсэл бол татварт өгсөн мөнгөөрөө Улаанбаатар хотын замыг өргөн болгуулчихмаар байна. Би машингүй л дээ гэхдээ ядаж л явган хүний замтай болмоор байна. Явган хүний зам дээр байгаад л машинд дайруулчихбал хүмүүс нэг их гайхааргүй болсон ш дээ.
Тэгээд нуршаад байлгүй эцэст хэлэхэд та: хэнд, ямар бизнест хөрөнгө оруулах гэж байгааг сайн бодоод ирээдүйн ашигийг нэмэгдүүлнэ та тэрнээс хувь хүртэнэ гэж л хөрөнгө оруулалтаа хийнэ үү. Гэхдээ дан ганц компанийг нь биш юмаа гэхэд улс төрийн
таагүй байдлыг анзаарах шаардлагатай шүү. Миний бодлоор монголын улс төр таагүй л дээ. Жишээ: Дорж сайд болвол доржийн найзын компани ашиг болно гэдэг дүрэмтэй тиймд хөрөнгө оруулалтаа хийх гэж байгаа удирдлага хэн хэнтэй найз, хэнтэй хамаатан гээд олон талаас нь бодож үзээрэй.

За ингээд өнөөдөртөө үүгээр өндөрлөе.

3 comments:

Unknown said...

Их алдаатай бичих юм. Ер нь их сонин хүн юм байна даа. Үзэл бодол нь бас эргэлзээтэй юм.

Unknown said...

Аа бас найруулга их муутай юм.

>> Сургалтанд сууж байгаа миний өдөржингөө харин нэт ухах ажилд орчихвуу л гэж бодогдоход хүрлээ.

Яг юу хэлэх гээд байгаа юм бэ?

Жавхлан said...

СД ганц нэг үгийн алдаагаа заслаа хойшид үг үсгийн алдаагүй бичихийг хичээнэ. Үгээ орхиж дутуу бичсэн зүйл бас бус байна. Тэрийгээ харлаа сая.