11/18/2008

Мэдээлэл технологийн инженерийн суурь шалгалтын сургагч багш

Миний бие өчигдөрөөс эхлэн МТ-ийн инженерийн суурь шалгалтын сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулаад л бас суралцаад л явж байна.
Монголчууд оюунлаг ард түмэн гэж бид өөрсдийгөө магтаад л яваад байдаг өнөөдөр 22-лаа бид нэг япон нөхөрт тэрийгээ харуулаж чадахгүй л суужийна. Сайн орчуулагчтай ч гэсэн МТ-ын талаар шууд японоор биш юмаа гэхэд англиар ярихгүй болохоор багш ч хичээл орох үнэндээ сонирхол алга, суралцагчид бидэнд энгийн хирнээ гадаад хэл дээрхи сургалтыг ойлгохгүй байна. Энэ багш монголчуудыг оюуны мэдлэг муутай л гэж дүгнэж байгаа байхаа гэсэн бодол надад бодогдоод байж ядаж суужийна.

Бидний монголчууд оюунлаг ард түмэн гэж хоосон цээжээ дэлдэх хэрэггүй юмаа гэсэн бодол надад төрөөд байна. Бид олон улсад зөвшөөрөгдсөн шалгалтууд жишээ нь юу ч байж болно TOEFL, FE, SAT гэх мэтийг өөрийн орондоо нутагшуулаад залуучууд нь шалгалтуудыг өгөөд л хангалттай сайн оноо авдаг болчихоод л цээжээ дэлдэе.

Би ч гэсэн МТ инженерийн шалгалтыг нутагшуулах тал дээр сэтгэл гарган ажиллая гэсэн бодол надад үнэхээр төрлөө. Мэдлэг ур чадвар мөхөс миний бие чадахгүй ч гэсэн хэн нэгэн хийхгүй байснаас арай л дээр байх болов уу гэж л бодогдлоо.

No comments: