11/28/2008

Бидэнд инфляф аюултай юу, дефляц аюултай юу?

Дефляц vvсвэл инфляц багасч хасахруу чиглэж, эрэлт хэмжээ багасч бараа материалын үнэ буурч, нийлүүлэгчдийн ашиг багассанаар эдийн засгийн єсєлт саарч ажилгүйдэлийн төвшин нэмэгддэг байхаа гэж би биеэр төсөөлөж байна. Сүүлийн үед төв банкнаас барьсан бодлого маань инфляцийг бууруулахын тулд эдийн засгийг хазаарлаж хөрөнгө оруулалтыг багасгаж эхлэсэн дөнгөж хөлөө олж дэнжигнэж байсан хуулийн этгээд компаниуд, нийлүүлэлчидийн мөнгөн эргэлтийг дутагдуулах хандлага гарч байна гэж миний бие үзэж байна. Энэ хавар гэхэд ажилд авна гэсэн зар үнэхээр хангалттай байсан өнгөрсөн 7 хоногт үнэхээр ажилд авна гэсэн зар багассан байгаа нь өдөр тутмын сонинг харахад л аяндаа мэдэгдэнэ. Ард иргэд нь ажилгүй орлогогүй болоод ирвэл худалдан авалт бүр үгүй болох тийшээ хандаж эрэлт багассанаар компаниуд зах зээлийн нийгэмд сөхрөх аюулд тулгарна ш дээ. Компаниуд уналтанд ороод улсад татвар төлөх хэмжээ багаснаас төр хөрөнгүйдэж улс дампуурах болзошгүй аюул ч байхыг одоогийн байдал харуулаж байна. Эртээд Оросын ерөнхий сайд асан Игорь Гайдер (нэрийг нь буруу бичихсэн байж магадгүй шүү хэхэ) засгийн газрын ордонд болсон эдийн засгийн чуулга уулзалтанд хэлэхдээ монголчууд шинэчлэлийг явцыг шууд шуурхай эхлүүлчихээд замын голоос буцсан нь эдийн засгийг удаашруулах нэг нөхцөл болсон гэж дүгнэж хэлж байсныг санаж байна. Би бодохдоо үйлдвэрлэгчдийг дэмжээд тулгарсан саадыг сөрөн гарч чадвал үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж иргэдийн орлого өсч гадаад худалдаа нэмэгдсэнээр валюттай харьцах төгрөгийн ханш чангарч инфляц буурах гэсэн онолтойгоор би одоо явахыг хүсч байна. Тансаг хэрэглээг бууруулна гэж юу яриад байгааг ойлгохгүй байгаан монголд тансаг хэрэглэээтэй хүн байхгүй гэж дүгнэхээр байна мэдээж эдийн засгийн хувьд бүрэн хангалуун болчихсон хүнийг хасаад ш дээ. Бид бүгд өөртөө нэн шаардлагатай зүйлсийг худалдан авахаас биш зүгээр хямдарсан гээд худалдан авдаггүй ирээдүйд шаардлагатай бүтээгдэхүүн байлаа ч яг одоо хэрэг болоогүй юм чинь гээд түрүүвчнийхээ зузаанд баригдаад л больдог ард иргэд нь мөнгөн хөрөнгө дутагдалтай байхад тэрний орох урсгалыг хаагаад байвал яагаад байж болохгүй л асуудал. За би яараад нэг ч уншилгүй шууд нийтэд хүртээл болгоно зав гарангуут засаад хэлэх гээд амжаагүй санаагаа бичих болно.




1 comment:

Erkardo said...

Хоёулаа л аюултай. хамгийн гол аюул нь хүмүүс бие биендээ итгэж мөнгө зээлэх, эсвэл хөрөнгө оруулахаас айна. тэгсэнээр хөрөнгө оруулалт багасана. хөрөнгө оруулалт багассанаар ашиг буурна ашиг буурсанаар хөрөнгө оруулалт багасана. ингээл хөрөнгө оруулалтын мушгиа ёсоор эдийн засаг доошоо шааригдчина даа