1/20/2009

Ард иргэд бидний эрх зөрчигдөж байгааг харж суусаар л

Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх гээд л байдагдаа. Тэнд миний санаж байгаагаар лав эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Одоо бид эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу? Хотын энэ их утаан дунд амьдарч байгаа бидний эрхийг нэг хэсэг хүмүүс зөрчөөд байна гэж ойлгож байна. Үгүй ядаж л хот хөдөөгийн ялгаатай татварын бодлого байхгүйгээс л хотруу чиглэсэн их нүүдэл гарч байна. Улаанбаатарт бизнес хийхэд бол мэдээж арай л бага зардал гарна ш дээ. Холын аймаг Увс, Завхан гээд л аймгуудад компани хуулийн этгээд байдаг болов уу тэрийг нэг судлаж үзэх юмсан. Холын аймагт Улаанбаатар хотод байдагаас илүү татварын хэт хөнгөлөлтийг үүсгэчихбэл томоохон компаниуд орон нутагруу шилжиж татвараас зугтаах бодлого баримтлаж шилжиж эхлэх нь тодорхой. Мэдээж тэнд тодорхой шалгуурыг тавиад л жишээ нь 50 хүн тэнд ажиллаж байх ёстой гэсэн шалгуур тавиад л өгөх юм бол орон нутагт ажлын байр бий болно, тэнд ажил хөдөлмөр эрхлэгч хуулийн этгээд бий болоод ирэхээр дагаад дэд бүтэц хөгжинө (шилэн кабль, интернэт), тэрийгээ дагаад л өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний нийлүүлэлт ихэсч үнэ буурах хандлага гарна. Ингээд л хотруу чиглэсэн их нүүдэлийн эсрэг мөнгө зарцуулахгүйгээр л их утааны аюулыг бууруулах тал дээр ингэж жижиг сажиг ажил хиймээр байна.

4 comments:

Anonymous said...

.. Бас ч зөрчсөн гэхлээр болохгүй байхаа.. Хэрэв УБ-с гарч явж болохгүй заавал эндээ утаатай газар амьдарцгаа.. гээд байвал амьд явах эрхэд минь халдаж байна гэж үзэх байхдаа.. Орон нутгаас хүмүүс хүслээрээ л УБ-т шилжиж ирж утаагаар амьсгалцгааж байна даа.. Бас утааны хэмжээг бүр ихэсгээд.. Татварын хөнгөлөлт үзүүлээд том үйлдвэрийн газрууд орон нутаг уруу явна гэж байхгүй л дээ.. Орон нутагт үйлдвэрлэл явуулах маш их зардал ихтэй.. Үндсэндээ ашигтай ажиллах боломжгүй.. Ашиг байхгүй юм чинь татвар хөнгөлөөд ч өгөх юм байхгүй гэсэн үг. Ер нь бол Ардчилсан нийгмийн сул талуудын нэг нь гэсэн үг. Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гээд.. Тиймээс бүгд УБ-д амьдрахыг хүсэж байна. Тэр хэмжээгээр утаа ихсээд л..

3apaa said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Үхэр жилдээ арвин их амжилтын эзэн болж олон сайн мэдээллүүдээр уншигчдынхаа мэлмийг гийгүүлж яваарай гэж ерөөе!

4515 said...

Бид өөрсдийнхөө эрхэнд халдаад байгаа юм биш үү???

suvd said...

Тэртээ тэргүй манай нийслэл Метромалл хот болчихлоо. Нэгэнт үүссэн энэ төвлөрөлтийг эргүүлээд сарнилуулахад их хүч хөдөлмөр ухаан хэрэгтэй болно.Дэд бүтэц, хот төлөвлөлтөө нэн тааламжтай болгож чадвал 1 сая оршин суугчтай хот харин ч сайхан биш гэж үү. Үндсэн хуулинд бас хүн оршин суух газраа чөлөөтэй сонгох талаар заасан байдаг.Нийгмийн бухимдал яг юун дээр үүсээд байгааг дахиад нэг тунгаавал... олон хүмүүс үү? эсвэл орчин нөхцөл үү?